• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48553.64

( -79.96 -0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48553.64 -79.96
MSE A Индекс 18111.48 3
MSE B Индекс 14486.23 58.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-03 16:24:00

Энэ өдөр нийт 15,999,699,245 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-09-03 16:12:09

Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.480 хувиар тогтлоо.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-09-02 16:50:36

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 365,801,958 ширхэг энгийн хувьцааны 6 ширхгийг 1 ширхэг хувьцаа болгон нэгтгэхдээ бутархай хувьцааг хамгийн ойр тэгш тоонд тэнцүүлэн, нэмж гаргах үнэт цаасны тоо 61,063,549 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Мэдээ мэдээлэл

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-24 16:49:23

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдвийн хүрээнд орон нутгуудад нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Өнөөдөр (2025.06.24) тус өдөрлөгийн Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хэлсэн үгэндээ:

"Монгол Улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлтэй холбоотой мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөрөнгийн зах зээлийн цаг үеийн мэдээлэл хүргэх, иргэдийн нэр дээрх хувьцааг шүүж, захиран зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор салбарын зохицуулагч, оролцогч байгууллагуудтай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хойшид бид “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж ажиллана. Түүнчлэн улсын өмнө хүлээсэн үүрэг өндөртэй, уул уурхайн компани олноор төвлөрдөг аймгийн хувьд манай орон нутагт яваандаа санхүүгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд нэлээд хөгжинө. Хойшид Өмнөговь аймгийн иргэд санхүүгийн хамгийн зөв мэдлэг ойлголттой, хамгийн төгөлдөр зах зээлтэй аймаг болохын төлөө хамтран ажиллана. Орон нутгийг зорин ирж ажиллаж буй баг хамт олонд баярлалаа” гэв.

Үргэлжлүүлээд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өгсөн бол, ҮЦТХ-ийн Захиргаа, хуул эрх зүй санхүүгийн газрын захирал Ж.Амарсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны бүртгэл, ногдол ашигтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ.

Үүний дараа хөрөнгийн зах зээлд ард иргэд хэрхэн хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх талаар Өмнөговь аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Гүүдсек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал У.Энхтайван мэдээлэл өгсөн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтад нийт 15 компанийн төлөөлөл хамрагдсан.


Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран, орон нутгийн иргэдэд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.

Үйл ажиллагааны шууд дамжуулалтыг энэ холбоосоор хүлээн авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ