"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Өрийн хэрэгсэл бүртгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/256 дугаар тушаал болон, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар тогтоолоор "Хаан банк" ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй дараах нөхцөлтэй "Жендэр бонд"-ыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Бондын нэр: Жендэр бонд
Бондын тоо ширхэг: 300,000 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 30,000,000,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16 хувь
Бондын хугацаа: 36 сар
Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
Захиалга авах хугацаа: 2025.07.07 - 2025.07.21
“Жендэр бонд"-ыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Өлзий энд Ко ҮЦК" ХХК ажиллаж байна.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ