Монголын хөрөнгийн биржээс бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтгэлтэй I ангиллын хувьцаат компаниуд хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр тайлагнахаар боллоо.
2016 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 15.00 цагт Монголын хөрөнгийн биржийн байранд “Талх чихэр” ХК 2016 оны хагас жилийн тайлангаа тавихаар боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ