• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42991.12

( 88.76 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42991.12 88.76
MSE A Индекс 16598.9 55.75
MSE B Индекс 12008.65 48.13

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-10 17:12:41

Энэ өдөр нийт 78,486,350,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-09 16:59:03

Энэ өдөр нийт 23,324,246,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-09 16:41:51

Нэгж хувьцаанд ногдох хэмжээг 30,600 төгрөгөөр тооцож 2,000,077,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

2016-10-17 16:26:09

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд  хамтран "Нэг зорилго, нэгдсэн шийдэл" зорилгын хүрээнд хэлэлцүүлэг болон нээлттэй өдөрлөг арга хэмжээг 2016 оны 10 дугаар сарын 26-29 ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” 2016 оны 10 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болно. 

Тус өдөрлөгийн үеэр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх болно. Үүнд:

• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл

• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга

• Ногдол ашгийн мэдээ

• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

• Үнэт цаасны данс нээх үйлчилгээ

• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/

• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт 

• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ