• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49352.3

( 193.9 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49352.3 193.9
MSE A Индекс 17888.23 71.75
MSE B Индекс 14757.33 42.1

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-04 10:35:42

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. 

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ" СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

2016-10-20 15:26:04

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон ЖАЙКА /Japan Internatoinal Cooperation Agency/ хамтран “Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулахаар боллоо.

Энэхүү хэлэлцүүлгээр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад үнэт цаасны зах зээлийн оролцоо, түүний ач холбогдлын талаар хамтран хэлэлцэж, шинээр сонгогдсон УИХ-ын бүрэлдэхүүн, Засгийн газар, холбогдох албаныханд санаа хүргэх зорилготой юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь үнэ төлбөргүй ба оролцохыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор дараах  линкээр орж бүртгүүлнэ үү. www.masd.mn/forum/

Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ