• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49080.86

( 120.45 0.25% )
JavaScript chart by amCharts 3.21.5201720182019202020212022202320242025020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49080.86 120.45
MSE A Индекс 19027.08 0
MSE B Индекс 14510.53 0

Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-22 17:03:24

Тус сургалтад нийт 250 орчим иргэд хамрагдсан бөгөөд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбараа шүүлгэсэн иргэдийн тоо 200 орчим байлаа.

09-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-22 16:04:47

Энэ өдөр нийт 77,658,867,895 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-09-22 15:47:20

2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг батламжилж, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2020-06-12 11:41:03

“ЛэндМН ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгож буй өрийн хэрэгслийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн A/44 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 06 сарын 10-ны өдрийн хурлын 482 тоот тогтоолоор үнэт цаасны бүртгэлд бүртгэх зөвшөөрлийг тус тус олгосон билээ. Эдгээр шийдвэрийн хүрээнд үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг доор дурдсан хуваарийн дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан зохион байгуулна.

Захиалга авах хугацаа:

2020.06.15 - 2020.06.18 хооронд 

2020.06.19-ны өдөр

10:00-17:00 цагийн хооронд

10:00-15:00 цагийн хооронд

Анхдагч зах зээлийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын дөрөвдүгээр бүлэгт заасан Тогтоосон үнийн аргаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул арилжааг зохион байгуулах бөгөөд захиалгын дүн нийлүүлэлтээс давсан тохиолдолд дараах байдлаар үнэт цаасны хуваарилалтыг хийхээр боллоо. Үүнд:

  1. Эхний ээлжинд 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг хүртэлх дүнд дараах байдлаар хуваарилалт хийнэ.
  • Захиалгын санд ирсэн захиалгуудыг 100,000 төгрөгөөс эхлэн өндөр дүн рүү өгсөх дарааллаар жагсаана.
  • Захиалга бүрийн эхний 100,000 төгрөг/нэгж бонд/-ийн захиалгыг биелүүлж, түүний дараа биелүүлэх үнийн дүнг 100,000 төгрөгөөр ахиулах буюу дараагийн 100,000 төгрөг/нэгж бонд/-ийн захиалгыг биелүүлэх зарчмаар эхний ээлжинд нийт 2,500,000,000 төгрөг хүртэлх захиалгыг биелүүлнэ.
  1. Хоёрдугаар ээлжинд үлдэгдэл дүнд дараах байдлаар хувь тэнцүүлэн хуваарилна.
  • Эхний ээлжинд биелүүлсэн захиалгын дараа үлдсэн биелүүлээгүй захиалгыг үлдсэн хуваарилалт хийгдээгүй бондын үнийн дүнд хувь тэнцүүлэн биелүүлнэ.
  • Захиалгыг хувь тэнцүүлэн биелүүлэхэд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын 10 дугаар заалтыг баримтална.

Хэрэв зах зээлийн өндөр идэвхээс шалтгаалан 25,000 /хорин таван мянга/–аас дээш тооны хөрөнгө оруулагч анхдагч зах зээлээс худалдан авах захиалга ирүүлсэн тохиолдолд бүх захиалгыг хувь тэнцүүлнэ.

Андеррайтерын компаниас ирүүлсэн албан тоотыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ